Чихэрлэг ундаа удаан үйлчилгээтэй хор

Чихэрлэг ундааг байнга хэрэглэх нь зүрх судасны өвчлөлөөр цагаасаа эрт нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ талаар “Circulation” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулж байна.
Судалгаагаар өдөрт хоёр болон түүнээс дээш аяга ундаа уудаг хүмүүс зүрх судасны өвчлөлөөр цагаасаа эрт нас барах эрсдэл 31 хувиар өндөр байдгийг тогтоожээ. Үүнээс гадна нэмэлт аяга бүрт эрсдэл 10 хувиар өсдөг байна.
Харвардын Чаны нэрэмжит олон нийтийн эрүүл мэндийн сургуулиас явуулсан судалгаагаар түүнчлэн чихэрлэг ундааг байнга хэрэглэх нь хорт хавдраар нас барах эрсдэл 18 хувиар өсдөгийг олж илрүүлжээ.
Тэд 1986 оноос эхэлсэн 38 мянган америк иргэний судалгаа, мөн 1976 онд хийгдсэн 80,5 мянган америкийн эрүүл мэндийн мэдээлэл дээр үндэслэж судалгаагаа гаргасан байна. Хоёр судалгаа хоёулаа 2014 онд дуусчээ.
Эх сурвалж: ru.tsn.ua
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан