Хулуу нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас хамгаалдаг

Ганц наст, өвслөг ургамал. Хулууг бутлаг ба мөлхдөг гэж ангилахаас гадна хүнсний, тэжээлийн гэсэн 2 үндсэн зориулалтаар тариалдаг. Хүнсний зориулалтын хулуунд чихэрлэг бодис 12 хувь хүртэл, хуурай бодис нь өргөст хэмхээс 2 дахин, нүүрс ус 3 дахин их агуулагддаг.

Тэжээлийн зориулалттай хулуу нь том үрт жимстэй бөгөөд амтгүй, зөөлөн махлаг эдтэй байна. Ердийн хулууны жимс урвуу өндөг хэлбэртэй, өнгө нь их төлөв шар, улбар шар, жимс нь 5-10 кг хүрч томорно. Найрлаганд фолийн ба аскорбины хүчил, каратинойд, магни, кали, кальци, магни, төмөр, зэс, кобальт, пектины бодис, уураг, нүүрс ус, саахар, каротин С. PP3.E. B1. B2 зэрэг аминдэм, төмөр, азотын нэгдэл, цинк, зэс, кольбат зэрэг хүний биед тэжээлтэй бөгөөд анагаах ач холбогдол бүхий олон бодис, элементүүд, мөн кали үлэмж их хэмжээгээр агуулагддаг.

Хулууны найрлагад пектин каротин нь шар луувангаас илүү агуулагдах ба 100гр жимсэнд нь 82-92гр ус, 1.5-2гр уураг, 0.1-0.45гр тос, 3-4гр саахар, 15-25мг С аминдэм байдаг хэмээн тогтоожээ.

Хулуу нь дулаанд дуртай, чийгтэй хөрсөнд сайн ургадаг ногоо юм. Энэ нь 20-25°С-д сайн ургах ба жимс боловсрох үеэр 25-28°С байх нь тохиромжтой ч чийг муу бол жимс олигтой томрохгүй.

Хулууг 1-14°С дулаантай зооринд хадгалахад зохимжтой. Хальс нь сайн хатуурсан хамгийн том хулууг сонгож аваад зүсэж дотроос нь үрийг гаргаж хуурай газар хадгална.

Хулуугаар бидний сайн мэдэх “икра”-г бэлддэг. Үүнээс гадна хулууг бүх төрлийн хоолонд үндсэн орц болгон хэрэглэж болно.
Эрүүл мэндийн ач тус: Ногоон хулуу нь илчлэг багатай бөгөөд 100 грамм хулуунд хэрэгцээт эрдэс бодис болох фолийн хүчил 24 мк, кали 280мк, А витамин 115 мк, 19%-ийн мангани агуулагддаг. Мөн витамин С, А, К, Е, В1, В2, В6, фосфор, ниацин, фолат, зэс, цайр зэрэг олон төрлийн эрдэс бодис хулууны найрлаганд байдаг.

В-гийн төрлийн витаминууд нь төрөлтийн гажиг, зүрхний багтраа, цус харвалт зэрэг өвчнүүдийн эрсдэлээс сэргийлдэг. Мөн хоол хүнсэндээ байнга хэрэглэвэл бүдүүн гэдэсний хорт хавдар тусахаас хамгаалдаг. Түүнээс гадна витамин В1 нь хүний тархины эд эсийг тэтгэдэг чухал зүйл юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан