“Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургагч багш нар бэлтгэгдэв

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1043 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас цэцэрлэгийн багш нарт зориулж “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт гарын авлагыг боловсруулан 3,500 ширхэгийг хэвлүүлээд байна.
Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, есөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэлээ.
acedbc_45BiB78NKT4j8zELjDOI_x974 “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн сургагч багш нар бэлтгэгдэв
Бэлтгэгдсэн сургагч багш нар нь өөрийн байгууллагын багш нарт дээрх сургалтыг зохион байгуулж, багш нараар дамжуулан хүүхэд, тэдгээрийн эцэг, эх, асран хамгаалагч нарт амны хөндийн эрүүл мэндийн тухай мэдлэгийг олгож эхлээд байна.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан