Бид дүрдэг цайг дуусахаар нь шууд хаячихдаг. Харин одоо хаяхыг яарах хэрэггүй. Дүрдэг цайны уут ямар олон төрлийн ашигтайг танд сонирхуулъя.
Шавьж, шумууланд хазуулсан бол
Хазуулсан газраа тавьбал загатнах нь багасна.
Наранд түлэгдсэн бол
Түлэгдсэн газраа дүрдэг цайны уутыг норгоод тавих хэрэгтэй. Хорсолтыг нь намдаах болно.
Буйлнаас цус гараад байвал
Хүйтэн усаар норгоод цус гарсан хэсэгтээ тавих хэрэгтэй. Ингэснээр цусыг хурдан тогтоож, ахиж цус гарах магадлалыг бууруулах болно.
Шалбарсан бол
Шалбарсан хэсэгтээ тавьснаар шархыг хурдан эдгээх болно.
Цэврүүтсэн бол
Цэврүүн дээр өдөрт 10 минутын турш халуун цайны уут норгож тавих хэрэгтэй. Хоёрхон хоногийн дотор эдгэх болно.
Хавагнасан бол
Өглөө босоход юмуу уйлсны дараа нүд хавагнасан байдаг. Та цайны уутыг бүлээн усаар норгоод 20 минутын турш нүдэн дээрээ тавих хэрэгтэй.
Нүдний доор хар зураас гарсан үед
Та цайны уутыг бүлээн усаар норгоод 20 минутын турш нүдэн дээрээ тавьснаар хар зураас багасах болно.
Эвгүй үнэртэй хөргөгч
Хөргөгчнөөс эвгүй үнэр гараад байгаа бол цайны уут хийчих. Хэд хоногийн дараа арилах болно.
Шивэртэй гутал
Цайны уут бол маш сайн үнэр дарагч юм. Эвгүй үнэртэй гутландаа хийгээд хэд хонуулах хэрэгтэй.
Шавьжтай бол
Шкаф гал тогооны тавилгандаа хэдэн ширхэг цайны уут хийчихвэл шавьж үргэдэг байна.