Чихээ цэвэрлэх нь эрүүл мэндэд аюултай

Эмч нар чихийг гүн ухаж цэвэрлэх нь буруу хэмээн зөвлөж байна. Учрыг нь мэдэхээс өмнө чихэнд үүсдэг хулхины тухай авч үзье. 

Чихний булчирхайнаас хуурай ба нойтон хулхи ялгардаг. Энэ нь сонсголын суваг болон чихний хэнгэрэгийг тоос, бохир зэргээс хамгаалж цэвэр байлгах үүрэгтэй аж. Түүнчлэн хулхи нь бактерийн эсрэг үйчилгээ үзүүлдэг ба чихний дотор хэсгийг чийглэдэг. 

Тэгэхээр чих таны тусламжгүйгээр өөрийгөө цэвэрлэх бүтэцтэй. Нойтон хулхи хатхаараа юм жажилахад чихний хананаас салж гадагшилдаг. Бид өөрсдийгөө “бие”-нээсээ ухаантай гэж бодсоор чихээ ухаж цэвэрлдэг шүү дээ. Үүний үр дүнд жамаараа гадагшилж байгаа хулхийг бүр цааш нь өөрөө гарч ирэхээргүй болтол нь түлхэж орхидог. Улмаах чихний гүнд үлдсэн хулхинд элдэв бактери, вирус, мөөгөнцөр үржиж элдэв халдвар авч мөн чихний үрэвсэл үүсгэнэ. Цаашлаад хэнгэрэг цоорч, сонсгол муудах аюултай.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан