ОЛОН ТАЛЫН АШИГ ТУСТАЙ БИЕ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ САЛАТ

Та бүхэндээ хийхэд хялбараас гадна яг өдийд л идэхэд тохиромжтой салат зааж өгье.
Цагаан лууван нь хоол боловсруулалтыг дэмжиж өөх тос, уургийг задлах, хаван шээс хөөх болон хамрын битүү арилгах, цэр шингэлэхээс гадна шүүс нь биед хорт бодис үүсэхээс сэргийлж тогтмол хэрэглэснээр хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг байна. Тиймээс та бүхэн болж өгвөл түүхийгээр нь хоол хүнсэндээ хэрэглэж заншаарай. Ямар ч төрлийн түүхий ногооны салатыг хамгийн сүүлд нь бэлтгэж байгаарай. Хэрчиж бэлдсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дотор идэж хэрэглэвэл витаминлаг тэжээллэг чанараа бага алдана.
Өдөр бүр 1 ширхэг алим идвэл олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг шүү дээ. Алим нь цагаан луувантай адил үйлчлэлтэйгээс гадна зүрх судасны өвчлөлийг бууруулах, элэг уушиг ходоодонд тэжээл өгч цэвэршүүлдэг байна. Харин ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь эргээд хор болдог тул зөв зохистой хэрэглээг үргэлж чухалчилж байгаарай.
Нимбэгний талаар өмнө нь оруулж байсан тул энэ удаад дурдсангүй.
Жүрж нь судас хатуурах, даралт ихсэх, цусан дахь холестерин ихсэх, ханиалгах үед тустайгаас гадна хальс нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулдаг байна.
Орц:
-Цагаан лууван
-Алим
-Нимбэг эсвэл жүрж
– Нимбэгний шүүс
-Ургамлын тос /хийхгүй байсан ч болно/
-Давс /хийхгүй байсан ч болно/
Хийх арга:
Цагаан лууван, алимаа өөрийн хүссэн хэлбэрээр хэрчинэ.
Нимбэг эсвэл жүржийн хальсийг үрүүлээр үрнэ.
Хэрвээ нимбэг бол бага зэргийг маш нимгэн хэрчиж, жүрж бол өөрийн хүссэн хэмжээтэйг хэрчээд салатандаа нэмж хийж болно. (Хальсийг нь үрж хийсэн тул жимсээр нь хийхгүй байсан ч болно.)
Бүгдийг нь холиод лимоны шүүсээр хутгаад л салат маань бэлэн боллоо. Амсаж үзээд өөрийн амталгаанд тохируулж чимх давс, хатаасан нунтаг саримс нэмж болно. Зажилууртай зугаатай байх болноо. Аз жаргалтай, эрүүл амьдралын төлөө хамтдаа.



скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан