Гахайн аж ахуй эрхлэгчдэд өгөх зөвлөмж: Хавьтлын замаар буюу амьд гахайн шилжилт хөдөлгөөн, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, гахайн тэжээл, гахай маллагч хүний хувцас, тоног хэрэгслээр дамжин гахайн дунд халдварладаг цочмог халдварт өвчин юм.
Уг өвчнөөр тэжээвэр гахай төдийгүй зэрлэг гахай өвчилж 90-100 хувь үхлээр төгсдөг тул #Хэрэв манай улсад өвчлөл бүртгэгдвэл ховорт тооцогдох болсон зэрлэг гахай хорогдож устах аюулд хүргэх эрсдэлтэй.
Дэлхийд БНХАУ, ОХУ, Польш, Молдав, Изриаль, Латив, Украйн, Герман, Румын, Белги зэрэг улсын гахайн аж ахуйн дунд өвчлөл бүртгэгдсэн. Одоогоор өвөрмөц эмчилгээ байхгүй, өвчлөл бүртгэгдсэн аж ахуйн гахайг бүрэн устгаж эрүүлжүүлнэ.