Эрүүл амьдрахад хамгийн хэрэгтэй зүйл бол ус

Өдөр бүр ууж байгаа усныхаа хэмжээг тодорхойл. Өдөр бүр тогтмол ус ууж занших хэрэгтэй. Ууж байгаа усныхаа хэмжээг тодорхойлсноор биед үзүүлж байгаа эерэг болон сөрөг үр дүн юу байна тогтоож болно.
Ус уух цагаа өдөртөө хувааж тогтмол уух цагтаа сэрүүлэг тавь. Цаг бүр багаар бодоход 180 мл ус уулаа гэж бодоход ажлын 8 цагийн дараа 1.4 л ус уух нь байна.
Ус цэвэршүүлэгчийг хэрэглэж заншаарай. Крантны ус аманд эвгүй амтагддаг ч эрүүл шүдтэй байхад хангалттай фтор агуулдаг. Ус цэвэршүүлэгч хэрэглэх нь шүдний эрүүл мэндийг тань ч хамгаална, аманд тань эвгүй амтыг буюу хлораминыг ч мэдрүүлэхгүй гээд цөөнгүй давуу талтай. Шүлсэнд агуулагддаг фтор нь шүдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж байдаг.
Усныхаа амтыг баяжуул. Аягатай усандаа хэрчим нимбэг эсвэл өргөст хэмх хийж амтыг нь баяжуулж уух нь тэдгээрийн ач холбогдлыг багагүй нэмнэ. Ааруул дэвтээж уух нь амин дэмээр баялаг ба дархлааг дэмжиж өгөх сайн талтай.
Ус ихээр агуулдаг жимс ид. Жишээ нь, шийгуа. Шийгуаны жингийн 92 хувийг ус эзэлдэг. Усны зохисгүй хэрэглээнээс болж шээс бэлгийн өвчтэй болсон тохиолдолд цангис буюу аньсны шүүс тустай ажээ.
Уух усаа зөв хадгал. Хүйтэн ус уух нь биеийн дулааныг бууруулж бага зэргийн калори шатаадаг гэнэ. Халууцаж байгаад гэнэт хүйтэн ус уухаас эхлээд усны зохисгүй хэрэглээ таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Өрөөний температурт байлгах хамгийн сонгодог арга.
Хүйтэн чийгтэй улиралд ус сайн уу. Цаг агаарын нөхцөл байдал нь таны биед хэр их ус уух хэрэгтэйг хэлж өгөх дохио болдог. Зуны улиралд хичнээн ч их ус уусан шим тэжээл бололгүй эргээд уурших талтай. Зарим цөөн тохиолдолд усны буруу хэрэглээ тархины бүтцэд сөргөөр нөлөөлөл нь бий.
Уух хэмжээндээ тохирсон усны сав худалдаж аваарай. 1 юм уу 1.5 л хэмжээтэй байхад хангалттай. Ингээд өдрийн туршид усаа алгуур ууж эрүүл мэндээ хайрлаарай.
Найруулагч:
ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:
www.solongonews.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан