Хүнсний бүтээгдэхүүн өнгө, амт, үнэр заримдаа хадгалах хугацааг нь уртасгах зорилгоор олон төрлийн нэмэлт бодис хэрэглэдэг. Харин бүтээгдэхүүний найрлага дээр бичигдсэн тэмдэг тэмдэглэгээг уншиж чадах хүн ховор тул та бүхэнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүний тэмдэглэгээний тайлбарыг хүргэж байна.
- Сэжигтэй-Е104, 122, 141, 150, 171, 173, 241, 477
- Аюултай-Е102, 110, 120, 127, 129, 155, 180, 201, 220, 222, 223, 224, 228, 233, 242, 270, 400-450, 501, 502, 503, 620, 636, 637
- Маш аюултай-Е123, 510, 513, 527
- Хориотой-Е103, 105, 111, 121, 125, 126, 130, 152
- Хавдар үүсгэх-Е131, 142, 153, 210-216, 219, 249, 252, 280-283, 330, 954
- Тууралт өгөх-Е312, 339-341, 343, 450-454, 461, 462, 463, 465, 466, 907
- Хоол боловсруулах эрхтэнд нөлөөтэй-Е154, 626-635
1.Будагч бодисууд /Е100-199/ бүтээгдэхүүнийг өнгө оруулах буюу өнгийг сэргээж тодотгох, байгалийн өнгийг нь далдлах зорилгоор хэрэглэдэг
- Е102, Е110, Е122, Е124-Төрөл бүрийн амттан, сироп, ундаа, даршилсан ногоо /улаан лоолиноос бусад/ кремтэй мөхөөлдөс, хүнсний мөсөнд байх нь элбэг. Харшил өгч болзошгүй.
- Е102-Багтраа /астма/ өвчнийг хурцатгаж, харшлыг өдөөдөг. Олон оронд хүнсэнд хэрэглэхийг хориглосон.
- Е110-харшил өгөх, дотор муухайруулж болзошгүй. Олон оронд хүнсэнд хэрэглэхийг хорьсон.
- Е104-Чихэр, ундаа, ликер, зайрмаганд агуулагддаг. Австрали, Япон, Норвеги, АНУ-д энэ хүнсний будагч бодисыг хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон. Хүүхдийн бие организмд сөрөг нөлөөтэй. Дерматит үүсгэдэг.
- Е121, Е122-ОХУ болон хэд хэдэн оронд хориглосон.
- Е123-Загасны түрсэнд агуулагддаг. Харшил өгч болзошгүй. Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй. Олон оронд хорьсон.
- Е124-канцероген. Астмыг хурцатгадаг. Олон улсад хорьсон.
- Е127-Чихэр, компот, хоол амтлагчууд, хүнсний мөсөнд агуулагддаг. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд бамбай булчирхайн хорт хавдрыг өдөөх эрсдэлтэй.
- Е129-Канцероген. Олон оронд хориотой.
- Е132, 140, 142-зайрмаг , хүнсний мөс, хатааж чихэржүүлсэн жимсэнд агуулагддаг. Хортой нөлөө үзүүлж болзошгүй. Е132-Норвегид хориотой. Е142-олон оронд хэрэглэхийг хорьсон.
- Е150, 151-Зайрмаг, хүнсний мөс, архи, ликер, колагийн төрлийн ундаа, чихрэнд агуулагддаг. Харшил өгч болзошгүй. Олон оронд хориглосон.
2.Консервантууд /Е200-299/ бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг уртасгах, төрөл бүрийн нян, бактери мөөгөнцрөөс хамгаалах, дарсны боловсруулалтад ордог
- Е200, 201-Харшил өгч болзошгүй.
- Е210-219 –жүүс загасан консерв, түрс, майонзэнд агуулагддаг. Их хэмжэгээр хэрэглэсэн тохиолдолд ходоод гэдэсний хямрал үүсгэж болзошгүй. Мөн Е210 астмыг хурцатгаж болзошгүй. Е214, 215, 217 олон оронд, Е213-ОХУ-д хориотой. Е218-Харшил өгч болзошгүй.
- Е220-Лаазалсан загасны төрлийн бүтээгдэхүүнүүд, нөөшилсөн /Жимсний компот/ болон хатаасан жимснүүд, жимсний чанамалууд, уксус, дарс, өтгөрүүлсэн жүүс, хатаасан мөөгөнд агуулагддаг. Кальцийг биеэс хөөн гаргаж В1, В12 витаминыг задалдаг. Бөөрний дутагдалтай хүмүүс болгоомжтой хэрэглэх.
- Е221, 222, 223, 224, 226, 227, 228-Лаазалсан загасны төрлийн бүтээгдэхүүнүүд, нөөшилсөн /жимсний компот/ болон хатаасан жимснүүд, жимсний чанамалууд, уксус, дарс, өтгөрүүлсэн жүүс, хатаасан мөөг, гурил, чипсэнд агуулагддаг.
- Е226, 227-олон оронд хориотой. Их хэмжээгээр хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд дотор муухайрах, бие сулбайх, амьсгалахад хүндрэлтэй болж ханиалга үүсгэдэг.
- Е230, 231, 232, 233-зарим жимсний хадгалалтын хугацааг уртасгахын тулд хальсанд нь түрхдэг. Харшил өгч болзошгүй. Энэ нь 4 нэмэлтийг олон оронд хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон байна.
- Е235-Харшил өгч, огиулж, гүйлгэж болзошгүй.
- Е236, 237, 238, 239-олон оронд хориглосон.
- Е240-Зарим тохиолдолд сүүг боловсруулах болон хуурай бяслаг /сыр/ үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
3.Антиоксидантууд /Е300-399/-бүтээгдэхүүнийг исэлдэх, гашлахаас хамгаалдаг
- Е300/аскорбины хүчил/ 300-303- махан консерууд, хиаман бүтээгдэхүүнүүд, загасан консерв, жимсний чанамал, чихэр, бохь, шар айраг, сироп, жүүс, жимсний цайнд агуулагддаг. Их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг.
- Е304-Маргарин, майонез маслонд агуулагддаг. Давсганд чулуу үүсэхэд нөлөөлдөг.
- Е320-Маргрин, бохь, шарсан төмсөнд агуулагддаг. Шингэний биеэс гадагшлах явцыг удаашрууснаар хольстерины агууламжийг нэмэгдүүлдэг.
- Е322 /соевый лецитин/-Маргарин, пудинг, хүнсний крем, төрөл бүрийн амттан, зайрмаг, шоколад, үр тарианы гаралтай өглөөний бэлэн хоол, бялуун төрлийн бүтээгдэхүүнд агуулагддаг. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд гэдэсний шимэгдэх чадварыг бууруулах эрсдэлтэй.
- Е338 /ортофосфорын хүчил/, Е339, 340, 341-Хийжүүлсэн колагийн төрлийн бүтээгдэхүүн, желатинд агуулагддаг. Фосфорын илүүдэл нь кальцийн дутагдалт оруулж болзошгүй тул хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий.
4.Тогтворжуулагч, өтгөрүүлэгч бодисууд /Е400-499/ бүтээгдэхүүний хэлбэрийг хадгалахад тусалдаг
- Е 406 /агар-агар/-Махан болон загасан консервууд, чихрэнд өтгөрүүлэгч болгож нэмдэг. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд гүйлгэж болзошгүй.
- Е414-Ихэнхдээ сүмс, хүнсний крем, жигнэмэл гурилан бүтээгдэхүүн, бохь, пудинг, хатуу чихэр, зөөлөн чихэр, хатаасан жимс, шарсан үр тарианд агуулагддаг. Харшил өгч болзошгүй.
- Е450-/полифосфатууд/- Ихэнхдээ хуурай болон өтгөрүүлсэн сүү, төмсний гурил, сыр, махан консервууд чанамал хиам, амттанд агуулагддаг. Биеэс кальцийг хөөж гадагшлуулдаг.
- Эмульгаторууд /Е500-599/ -бодисуудыг хооронд нь хольж, хольцыг жигдлэх үүрэгтэй /ус, цөцгийн тос хоёрыг холих гэх мэт/
5.Бүтээгдэхүүний амт, үнэрийг сайжруулагч /Е600-699/
- Е620-Глютамины хүчил. Ийм нэмэлт агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдэд өгөхөөс зайлсхий.
- Е621-Глутамат. Хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглосон. Харшилттай хүмүүсийн астма, ногооны харшлыг хөдөлгөж, толгой өвтгөж болзошгүй. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд толгой хүчтэй өвдөх, зүрх бэлбэгнэх, дотор муухайрах, цээжээр өвдөх, нойр хүрэх, бие сулрах шинж тэмдэг илэрнэ.
- Е622- Дотор муухайрах, гүйлгэх, гэдэс мушгиж өвдөж болзошгүй.
- Е627, 631-Хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг хориглосон.
6.Хөөс буулгагч /Е900-999/ болон бусад бодисууд Е1000-1521 хөөс үүсэхээс сэргийлэх буюу хөөс үүсэхийг бууруулагч, бүтээгдэхүүнийг хөвсгийлөгч бодисууд
- Е901, 902-воск-харшил өгч болзошгүй.
- Е904-Шеллак, шавьжнаас гаргаж авдаг, харшил өгч болзошгүй.
- Е951-Аспартам. Хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд ухаан алдах, толгой эргэх, тууралт гарах, үе мөч өвдөх, сонсгол гажуудах зэрэг шинж илэрнэ.