Өглөөний цайг өөртөө

tsai
Эерэг, аз жаргалтай өдрийн эхлэл нь өглөөний цайтай холбоотой. Гэтэл завгүй гэх тодотголтой амьдралын хэмнэлд дарагдан өглөөний цайнд ач холбогдол өгөхгүй байх нь олон нийтийн дунд нийтлэг үзэгдэл болсон гэдгийг судлаачид тогтоожээ. Харин хэдхэн хормыг өөртөө зарцуулж өглөөний цайгаа тогтмол ууснаар биеийн эрүүл мэнд, зөв хооллолт, биеийн жингээ хэмжээнд нь барих гээд олон асуудлыг нэг дор шийдэж болно.
Өглөөний цайг тогтмол ууснаар:
  • Бодисын солилцоог эрчимжүүлнэ.
  • Цусан дах саахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана.
  • Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө.
  • Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдлээс хамгаална. Өөрөөр хэлбэл өглөөний цай ууснаар ходоод дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, жин нэмэгдэхгүй, өөрийн жинг та сайн хянаж чадна.
  • Гоо сайханд өндөр ач холбогдолтой. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. .
  • Ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг байна.
  • Өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг.
Өглөөний цайны талаарх судалгааны баримт /МОНГОЛ УЛСАД/
  • Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27%, чихрийн шижингээс 20% сэргийлнэ.
  • Өглөөний цайгаа уусан хүн таргалалтанд илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагддаг байна. Үүнээс хархад биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай их ач холбогдолтой болох нь тогтоогджээ.
  • “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зан үйлийн судалгаа” (2013)-аар сурагчдын 44.7 хувь нь өглөөний цайгаа тогтмол ууж чаддаггүй гэсэн хариултыг өгсөн байна. Түүнчлэн сурагчдын анги ахих тутам өглөөний цайгаа уудаггүй гэсэн хувь өссөн үзүүлэлтийг харуулжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан