ЭМЯ сүүлийн 24 цагт 1,208 хүнээс Covid-19 халдвар илэрч, халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Шинээр илэрсэн тохиолдлын 842 нь нийслэлд, 330 нь орон нутагт, харин 36 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Улсын хэмжээнд 4,483 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 11,259 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.