4 сарын 24-нд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Хятадын Инженерийн судалгааны хүрээлэнгийн Анагаахы ухааны 2021 оны чуулга уулзалтанд онлайнаар оролцох үеэрээ Хятадын Инженерийн хүрээлэнгийн академич Жүн Наньшань: "Бид мутацид орсон коронавирусын эсрэг вакцин судлан бүтээхээр бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна" гэжээ.
Жүн Наньшань энэ тухай: "Одоо тулгараад байгаа хамгийн бэрхшээлтэй асуудал бол мутацид орсон корона вирус болоод байна.
Одоогийн байдлаар мутацид орсон коронавирус нь Их Британи, Бразил, Нигери, Өмнөд Африкаас тус тус гарч байгаа. Өмнөд Африкт илэрсэн b1351 хэлбэрийн мутацийн эх үүсвэрт чиглүүлэн хэрэглэж буй идэвхгүйжүүлсэн вакцины уг мутаци орсон вируст үр дүнтэй байх хэмжээ нь зохих хэмжээгээр буурч байна. Иймээс бид ч мутацид орсон корона вирусын эсрэг вакцин бүтээхээр шаргуу ажиллаж байна" хэмээсэн байна.
н.Ренчин