Оросын чих, хамар, хоолойн эмч, Зайцевын лор клиникийн тэргүүн Владимир Зайцев вируст өвчний халдварын улиралд бие махбодоо хэрхэн хамгаалах тухай зөвлөмж өглөө.
Нэгдүгээрт, цай гэх мэт шингэн юм аль болох их хэрэглэ. Вирус гидравлик цохилтыг тэсдэггүй учраас шингэнд амархан үхдэг байна.
Үүнээс гадна бие махбодоо С витаминаар ханга. Киви, цагаан гаа, жүржийн төрлийн жимс, исгэсэн байцаанд их бий. Цайндаа нимбэг, лайм, грейпфрут хийж уувал дээрх хоёр зөвлөгөөг нэгтгэсэн, нэг сумаар хоёр туулай буудах арга болно.
“Савтай усанд тал нимбэг хийгээд аягаар биш, бага багаар ойр ойрхон уу” хэмээн Зайцев эмч хэлжээ.
Дөрөв дэх зөвлөмж болж ногоон өнгийн ногоог түлхүү хэрэглэж, ходоод гэдсээ цэвэрлэж, давхар витаминаа нөхнө.
Хамгийн гол нь ханиад хүрсэн, нус гоожсон, чих тагларсан үед тэвчих хэрэггүй, эмчид хандах нь зөв гэж Зайцев эмч дүгнэжээ.