Жирэмслэлт ба тамхины хор нөлөө

Жирэмсэн үед тамхи татах аюултай гэдгийг хүн болгон мэддэг. Гэвч жирэмсэн эмэгтэй гэр бүлийн гишүүн, найз нөхдөөсөө дам буюу хоёр дах тамхидалтын нөлөөг авсаар байж болзошгүй. Энэ хэлбэрийн тамхидалт нь жирэмсний хугацаанд олон төрлийн хүндрэлийн шалтгаан болдог.
Тамхинд 4000 орчим төрлийн хорт бодис агуулагддаг бөгөөд эдгээрээс 60 орчим нь хорт хавдар үүсгэдэг. Эдгээр бодис нь тамхи татаж байгаа хүний уушгиар шууд нэвтрэхээс гадна хажууд нь байгаа хүний амьсгалаар тамхины утаатай хамт нэвтэрдэг. Үнэн хэрэгтээ өөрөө тамхи татдаггүй ч тамхи татдаг хүнтэй ойр байгаа жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тамхины хор нөлөө тамхи татдаг жирэмсэн эмэгтэйнхтэй бараг адил байдгийг судлаачид тогтоожээ.
Жирэмсэн үед тамхи татах болон дам тамхидалт ямар нөлөө үзүүлдэг вэ?
1. Жин багатай төрөх: Жирэмсний хугацаанд тамхи татах болон дам тамхидалтын нөлөөнд байсан эхчүүд тамхи татдагүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад жин багатай хүүхэд төрүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон. Жингийн хоцрогдолтой ураг жирэмсний явцад болон төрнсий дараах үед хүндрэл тохиолдох магадлал илүү өндөр байдаг.
2. Ургийн гажиг: Тамхи нь нүдний эмгэг, мөчдийн богиносол, майга тавхай, уруул тагнайн сэтэрхий, сонсголын согог, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зэрэг олон гаж хөгжлийн шалтгаан болдог. Тамнины утаанд байдаг никотин, карбон моноксид нь ихэсийн болон ургийн цусны урсгалаар дамжих хүчилтөрөгчийг бууруулснаар эд эрхтэний хэвийн хөгжлийг саатуулдаг.
3. Дутуу төрөх: Дутуу төрөлт нь тамхины хор нөлөөний хамгийн түгээмэл тохиолдох хүндрэл болдог. Улмаар төрсний дараа нярай хүүхдэд амьсгалын эмгэг, гуурсан хоолойн багтраа үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Энэ нь тамхины хорын нөлөөгөөр цусны даралт ихсэх, цус багадалт, ураг орчмын шингэн цагаасаа өмнө гарах зэрэгтэй холбоотой.
4. Зулбалт: Нөхөр нь тамхи татдаг жирэмсэн эмэгтэйчүүдэд зулбалт тохиолдох эрсдэл тамхи татдаггүй нөхөртэй жирэмсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байдгийг судлаачид тогтоосон. Мөн тамхи татах нь ураг амьгүй болох шалтааны нэг болдог.
5. Нярайн гэнэтийн үхлийн хам шинж: Тамхины нөлөөнд байдаг эмэгтэйчүүдийн хүүхдэд төрсний дараах эхний 1 жилийн хугацаанд энэ асуудал тохиодох эрсдэл илүү өндөр байдаг. Нярайн гэнэтийн үхлийн хам шинжийн шалтгааныг одоо болтол бүрэн тогтоож амжаагүй бөгөөд ихэвчлэн унтаж байх үед тохиолддог байна.
6. Хөгжлийн бэрхшээл: Тамхины хор нөлөөний уршгаар хүүхэд төрсний дараах үедээ оюуны хомсдол, зан төрхийн өөрчлөлт, төрлөхийн гажиг илүү их тохиолдохоос гадна халдвар эсэргүүцэх чадвар эрс султай байдаг. Мөн тамхины нөлөөнд байсан байсан хүүхэд цаашдын амьдралдаа тамхинд донтогч болох магадлал илүү байдаг нь багтлагджээ.
Гуравдагч тамхидалт ба жирэмслэлт
Та энэ талаар өмнө нь сонсож байгаагүй байж магадгүй. Тамхины утаанд агуулагдаж байдаг хорт бодисууд удаан хугацааны туршид хувцас, тавилга, хивс, хөшиг, шал зэрэг олон төрлийн гадаргуунд хадгалагддаг. Улмаар хорны хольмог болж хадгалагдахын зэрэгцээ эргэж агаарыг бохирдуулж орчны хүмүүсийг хордуулдаг байна. Энэ төрлийн тамхины нөлөө сар, жилээр үргэлжилдэг.
Иймд өөрөө тамхи татахгүй байхын зэрэгцээ гэр бүлийнхнээ тамхи татуулахгүй байх нь бяцхан үрээ тамхины хороос хамгаалах хамгийн чухал арга болно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан