Дуу цахилгаантай аадар борооны үеэр аянганд өртөхөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж

Дуу цахилгаантай аадар борооны үеэр өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ аянганд өртөхөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмжийг хүргэж байна.
Үүнд:
- Аянганы дуу бүдэгхэн сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай гэж үзэх хэрэгтэй.
- Өндөрлөгт байгаа зүйл рүү аянга унах нь элбэг бөгөөд өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс дөрвөн метрийн дотогш зүйл рүү дамждаг аж.
- Биендээ металл эд зүүсэн, зүүгээгүйгээс үл хамааран аянга бууна. Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх ёстой.
- Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ хоёр гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонгоно уу.
- Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй. Даавуун болон берзентэн бүрээстэй, бүхээгтэй машины тэвшин дээр аюултай.
- Морь унах нь аюултай. Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух.
- Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос дөрвөн метрээс хол зайнд доош суух.
- Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх.
- Гэрийн дотор яндан, зуух болон ханатай ойр байх нь аюултай.
Тиймээс гэрээс гарч, дөрвөн метрээс хол зайнд доош суух, эсвэл ойр хавийн барилга байгууламжид орж хоргодох нь аюулгүй.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан