Харшилд баяртай гэж хэлээрэй, маш үр дүнтэй

Харшилтай хүмүүс байвал дуулгаарай, хэрэг болж юуны магад
Баяртай харшил минь! Сайн уу?, хэцүүхэн өнгөрсөн зун цаг минь ,
Баярлалаа, адууны хөх хомоол минь Сайн уу?, хушганы бор самарханууд минь 
Эм уугаад үйлчлэхгүй, тариа тариулаад нэмэргүй байсан би бээр ам дамжисаар сонсогдсон нэгэн аргыг туршиж үзэхээр шийдсэн юм…
За одоо анхаарлаа хандуулаарай. Ойролцоогоор 3 жил болсон адууны хөх хомоолыг цогшуулан, дээр нь бяцалж жижиглэсэн хушганы самараас 2 чимхийг хийн хамт цогшуулан өглөө оройдоо 10, 10 минут утах ёстой юм байна. Арц уугиулдаг сангийн вопероо ашиглах гэсэн боловч хөх хомоолоо цогшуулах гэж их зовлонтой юм билээ. Гал өгсөн ч асахгүй, бүүр хүчтэй үлээж байж л жаахан утаа гараад… Дээрээс нь хушга маань ийш тийш унаад нэг л эвээ олохгүй байсаан. Сүүлдээ нунтагласан хомоол, хушга 2 холиод дүнсэн тамхи ороож татдаг өвөөгийнхөө технологиор цаасанд ороов оо. Одоо тамхи шиг сороод байхад цогшиж асахгүй гээд яах юм ккк Гол нь утааг нь  цээж дүүрэн амьсгалах ёстой. Та нар өр өөрсдийнхөө аргаар туршаад үзээрэй. Би бол “өвөө”  аргаар л утаад туучихлаа:) Гэр орон ч гэсэн аргал хомоол үнэртээд цаанаа л нэг сайхан ккк Аргалын утаа боргилсон сансарын байранд амьдардаг би… гээд л шүлэг нтр уншимаар ч юм шиг .
Эхний 3 дахь өдрөөсөө л яг мэдэгдэж эхэлдэг юм билээ. Шөнөжин тарчлах нь арай гайгүй болж эхэлнэ. За тэгээд Утах үеэрээ мэдээж цонхоо сайхан битүүлчихгүй юу. Угаасаа өглөө оройд ургамал тоосоо хаядаг үе юм чинь. 10 хоногийн дараа гэхэд өргөс авсан юм шиг л боллоо доо тэгээд. Одоо бол ногоо могоо үнэрлэнэ үү яана уу, хуухан муухан эргүүлээл. Ингээд л амьдрал үргэлжилж байна даа гоёоого 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан