Мөөг нь хүний дархлааг сайжруулдаг

Эмч мэргэжилтнүүд мөөгний давуу талуудыг нэрлэж байна.
  1. Мөөг нь хүний бие махбодыг системийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг олон бодис агуулдаг. Түүнчлэн витамин, эрдэс бодисын эх сурвалж учраас улирлын ханиад томууны ид дэгдэлтийн үеэр ч эрүүл мэндийг дэмждэг хүнс юм. Сархиагийг хүнсэндээ хэрэглэвэл гуурсан хоолой, уушгинд сайн бол хумбан шар нь А, В, В1 витаминаар баялаг, селен, цайр ихтэй учраас дархлаанд сайнаар нөлөөлдөг.
  2. Шиитаке мөөг, рейши, мейтаке мөөгний ханд нь өвчин үүсгэгч нянгуудтай тэмцэх чадвартай.
  3. Мөөгийг зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй хүнс гэж үздэг.
  4. Цагаан мөөгөнд судасны хана бэхжүүлэх никотины хүчил агуулдаг. Мөн ийм мөөгийг хүнсэндээ хэрэглэснээр төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалтаас зайлсхийж болно.
  5. Хумбан шар мөөгийг чихрийн шижинтэй хүмүүст зөвлөдөг. Учир нь нойр булчирхайн үйл ажиллагааг сэргээдэг байна. Гэхдээ энэ мөөгийг 6-аас доош насны хүүхдүүд болон хоол боловсруулах замын асуудалтай хүмүүс хэрэглэж болохгүй.
shiitaki Мөөг нь хүний дархлааг сайжруулдаг
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан