Гүзээлзгэнэ жимс дархлаа сайжруулдаг


Гүзээлзгэнэ нь маш бага хэмжээний холестрол, мөн маш олон төрлийн витамин агуулдаг. Ойн гүзээлзгэнэ, түүний шүүсний найрлагын 15 хүртэлх хувийг сахар, С болон В-гийн төрлийн аминдэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт /албин чулуу/, төмөр, кальц, фосфор, марганец, нимбэгийн болон алим-салицилийн хүчлүүд эзэлдэг байна. 
Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг. 
Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагшилт, рахит, экзем зэрэгт сайн. Эмчилгээний практикт идээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.
Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйтэх, даарснаас үүссэн элдэв өвчнүүдийн үед хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ. Навчны шүүсийг цусны өвчин хоолойны ангины үед бүлээсгэж ууна. Ер нь гүзээлзгэний шүүсийг тодорхой заалтгүйгээр өдөр бүр зөгийн балтай хутгаж, хагас стаканаар хоолны өмнө тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Мөн шүүсийг ардын эмнэлэгт элэг хатуурах, цөс өвдөхөд хэрэглэдгээс гадна эрт хөгшрөлтийн эсрэг “мөнхийн залуу нас”-ны рашаан /эликсир/ хэмээн хэрэглэдэг ажээ.
Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог. 
Гүзээлзгэний шүүс их хүчлэг чанартай тул харшил үүсгэх магадлалтай. Гүзээлзгэний шүүсийг шээс, хөлс хөөхөд ашиглах ба навчийг нь буцалгаж арьсны төрөл бүрийн өвчинд шавшлагаар ашиглах ба цус тогтоох гайхалтай чанартай. 
- С аминдэмийн агууламж өндөр учраас дархлаа сайжруулна. 1 аяга гүзээлзгэнэд ойролцоогоор 84 мг С аминдэм агуулагддаг.
-С аминдэм нь коллагений нийлэгжилд оролцдог учраас арьсыг толигор, зөөлөн болгож, залуужуулна.
- Антиоксидант ихээр агуулдаг учраас нүдийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаална. Катаракт тусах магадлалыг бууруулна.
- Антиоксидант нь хавдар тусах эрсдлийг бууруулна.
 1. Зүрхний өвчнөөс сэргийлнэ
Гүзээлзгэнэ нь судсанд холестрин хуримтлагдаж, судас бөглөхөөс сэргийлдэг. Мөн сэтгэл санааг дээшлүүлж, аз жаргалтай болгодог.

2. Санах ойг сайжруулдаг
Хэрэв та санах ойгоо сайжруулахыг хүсэж байгаа бол өдөр тутмын хооллолтондоо гүзээлзгэнэ идэж заншаарай. 7 хоногт 2 ба түүнээс дээш хэрэглэж заншсанаар хожим эмэгтэйчүүд ой тогтоолт муу болох өвчнөөс сэргийлж чадна.

3. Дархлааг сайжруулдаг
Витамин С ихээр агуулдаг учир дархлааны системийг сайжруулж, элдэв өвчнөөс сэргийлж чадна. 

4. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ
Гүзээлзгэний эслэг чанар өндөр байдаг бөгөөд тэдгээр нь цусан дахь сахарын түвшинг хянах, чихрийн шижингээс хамгаалахад тусалдаг. 

5. Цэвэр арьс
Гүзээлзгэнэ нь хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, удаан хугацаанд арьсыг эрүүл саруул, үрчлээгүй байлгахад витамин С болон антиоксидан тусладаг. Мөн салицилийн хүчил буюу батгатай тэмцэгчийг өөртөө агуулдаг. 

6. Хавдрын эсрэг
Өмнө хэлсэнчлэн антиоксидант агуулдаг чанар нь хавдрын эсрэг үйлчилдэг байна. Хавдрын ургалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх орно. 

7. Ясанд сайн
Гүзээлзгэнэ нь кали, магни, мөн ясны өсөлтийг дэмжих, хамгаалах үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг. Тиймээс гүзээлзгэнийг хүүхдэд сайн гэх учир энэ.

8. Жингээ хаяхад тустай 
Нэг аяга гүзээлзгэнэ 53 калори байдаг. Мөн ширхэг ихтэй жимс учир удаан хугацаагаар цатгалан явуулж, хоол идэхийн өмнө хэдэн ширхэг гүзээлзгэнэ идэх юм бол танд хоол бага идүүлдэг байна. 

9. Үс уналтын эсрэг 
Фолийн хүчил, витамин В5, В6 гэх мэт эрдэс бодс нь таны үс уналтын эсрэг байдаг. Мөн магни, зэс агуулдаг нь мөөгөнцрийн эсрэг буюу хагнаас сэргийлдэг. Гүзээлзгэний маск тавибал үсийг сайхан болгоно.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан