Москвад бага насны 120 гаруй хүүхдэд цусан суулга өвчин үүсгэгч илэрчээ

ОХУ-ын нийслэл Москва хотод Төрийн өмчит долоон өдөр өнжүүлэх, цэцэрлэгийн 127 хүүхэд дизентерии буюу цусан суулга оноштойгоор эмнэлэгт хүргэгдэж, зарим нь нойр булчирхайн үрэвсэлтэй болсон байна.
Хэдийгээр дизентерии ОХУ-д үе үе оношлогддог ч ихэнхдээ нийслэлээс хол бүс нутагт, цөөн тоогоор гардаг байжээ. Түүнчлэн сөрөг хүчний хөдөлгөөнийхний буруутгаж байгаа хүнсний үйлчилгээ үзүүлэгч компани нь Ерөнхийлөгч Владимир Путины бизнесийн хамтрагч Евгений Пригожиний мэдэлд байдаг юм байна. Тэрбээр 2009 оноос хойш Москвагийн сургуулиудад хүнс нийлүүлэх хоёр тэрбум ам.долларын гэрээ байгуулсан төдийгүй Владимир Путины тогооч гэх хочоороо алдартай нэгэн ажээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
BloombergTV.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан