Хөлийн судас бүдүүрэх өвчний 6 ШИНЖ ба ШАЛТГААН

Венийн судас болгонд клапан буюу хавхлага бий. Энэ хавхлага нь венийн судсаар урсаж буй цусны урсгалыг нэг чигт явуулах буюу буцаж урсгахгүй байх үүрэгтэй байдаг.
Гэтэл энэ хавхлагын үйл ажиллагаа муудсанаас цус буцаж урсаж судсан доторх даралт ихэсдэг.
Судасны хана уян хатан учраас энэ даралтыг зохицуулахын тулд тэлж өргөсөдөг бөгөөд үүнийг судасны өргөсөл гэж нэрлэдэг.
Ингээд та бүхэндээ судас бүдүүрэх өвчний түгээмэл шинж тэмдгийг хүргэе.
Шилбэ болон хөлийн ул загатнах
Санаанд оромгүй, бас тэр болгон тоодоггүй шинж тэмдэг бол шилбэ, хөлийн улаар загатнах явдал юм. Судасны хананд гарч байгаа өөрчлөлттэй холбоотойгоор үүсэж байгаа буюу үрэвсэж байгаа эсийн нөлөөнд явагдах шинж тэмдэг юм. Гэмтсэн судсанд цус өтгөрч бөөгнөрснөөс болж эсийн гэмтэл явагддаг – бодисын солилцоо зохих байдлаар явагдахгүй алдагдана.
Энэ шалтгааны улмаас хэт хуурайших, хөлийн арьс гуужиж эхэлдэг байна. Хөлийн судас бүдүүрэх өвчний загатнах энэ шинж тэмдэг “аюулгүй”-д тооцогдоно, гэхдээ өвчний анхны шинж тэмдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Цаашид уг шинж тэмдгийг үл тоовол өвчин даамжрахад хүрнэ.
Эмч ямар арга хэмжээ авах вэ:
Эсийн үрэвсэл, өвчин дарах үйлчилгээтэй эм бичиж өгөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулах эмчилгээг эхлүүлнэ.
Мэдрэлийн систем болон нойр сайжруулах үйлчилгээтэй тайвшруулах эм бичнэ
Нянгийн эсрэг үйлчилгээтэй тос хэрэглэхийг зөвлөнө, өөрөөр хэлбэл арьс чийгшүүлж үрэвслийг дарах зорилготой эмчилгээ хийнэ.
Булчин өвдөх/чичрэх
Хөлийн захын судас бүдүүрэх өвчин нь маш олон шинж тэмдгээр илэрч болно, хамгийн түгээмэл шинж тэмдэг бол – шөнийн цагаар хөлийн булчин өвдөж чичирнэ. Цус бөөгнөрсний улмаас судсан дахь цусны эргэлт эвдэгдэнэ. Юуны түрүүнд эсэд ирэх ачаалал эрс нэмэгдэнэ, мэдрэлийн захууд цочирно – эдгээрийн үр дагаварт булчин чичирч өвддөг байна. Үүнээс гадна бодисын солилцоо алдагдсанаас болж хүчилтөрөгчийн дутагдалд орж чичрэхэд хүргэх ажээ.
Арьсны өнгө өөрчлөгдөх
Судас бүдүүрэх өвчнөөр шаналж байгаа хүмүүс гүн венийн судастай хэсгээр арьсны өнгө өөрчлөгдөж байна гэж гомдоллодог. Арьсны өнгө жигд биш болох – цагаан эсвэл эсрэгээрээ хар толбо гарна – судас бүдүүрэх өвчний өөр бусад шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс анхааралтай хандах хэрэгтэй.
Арьсны өнгө өөрчлөгдөж байгаа явдал нь цусан хангамж алдагдсантай буюу цусны эргэлт муудсантай шууд холбоотой. Эхлээд толбо сэтгэл зовоохгүй, аажимдаа өвчин айдаст автуулна: толбо улайна, томорно, загатнаж эхэлнэ. Энэ тохиолдолд эмч нар өвчтөнд хүндэрч байгаа үрэвслийн талаар анхааруулж зохих эмчилгээг яаралтай эхлүүлдэг.
Хөдөлгөөнгүй байхад хөл ихээр өвдөж эхэлнэ
Энэ 7 хоногийн хамгийн их уншсан мэдээллүүдийг үзэх үү? Тэгье, мэдээ үзэх Удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух эсвэл эвгүй байрлалд байхад хөл өвдөж эхэлнэ – эрүүл мэнддээ анхаарал хандуулах шинж тэмдэг гэж ойлгоорой. Судас бүдүүрэх өвчний эхний шатанд өвчин бараг мэдрэгдэхгүй, өвдөж байхад нь хөлөө өргөх, иллэг хийхэд өвчин намжиж болно. Хүчтэй өвдөхгүй ч гэлээ ийм төрлийн өвчин нь анхаарал л ёстой шинж тэмдэг.
Хөлийн цусан хангамж алдагдсантай холбоотой уг өвчин мэдрэгдэж байгаа юм: эрүүл бие махбодь хөлөөс зүрх рүү цусаа маш богино хугацаанд шахдаг, харин судас нь бүдүүрсэн хүний энэ үйл ажиллагаа доголдсон байна. Судас бүдүүрэх өвчнийг зарим нэг мэргэжлийн эмч нар зүрхний өвчлөлтэй холбон тайлбарлаж байна. Зөвхөн бүдүүрсэн судсыг эмчлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй давхар зүрх судасны системийг бүхэлд нь шинжилж зохих эмчилгээ хийх шаардлагтай гэж үзэх болжээ.
Бадайрах/мэдээгүй болох, лугших
Хөлийн ул давтамжтайгаар богино хугацаанд бадайраад байвал судас бүдүүрч байгаагийн шинж байж болно. Хэрвээ хааяахан л бадайрдаг бол – аюултай өвчний шинж тэмдэг болохгүй байх ч тохиолдол бий – үүнийг тухайн хүний физиологийн шинжтэй холбон тайлбарлана. Өвчин байнга давтагдаад байгаа бол мэргэжлийн эмчид үзүүлэх шалтгаан болно. Мэдээгүй болох – өөрөө хүнд үйл явц. Судасны сул үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Судасны сул үйл ажиллагаа нь эсийн хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй. Үе мөчид хэвийн хөдөлгөөнийг дэмжих шингэний дутагдалд орж байгаа хэрэг ажээ. Судас бүдүүрэх өвчний үед хөл бадайрах, лугшиж байгаа бол нэн даруй мэргэжлийн эмчид хандан эмчилгээг эхлүүлэх шаардлагатай гэж эмч нар анхааруулж байна.
Хавагнах
Судас бүдүүрэх өвчнөөс шалтгаалж хөл хавагнана. Үе мөчний эсийн завсар шингэн хуримтлагдсантай холбоотой. Судасны хавхлагууд буруу ажиллаж байгаа учраас шингэн хуримтлагдана. Ихэвчлэн оройн цагаар хөл хавагнана, мөн халуун өдрүүдэд энэ шинж тэмдэг илэрдэг байна. Хөлөө хавагнаж байгаа эсэхийг шалгахын тулд хөлийн улаа гараараа базаж үзэхийг эмч нар зөвлөж байна: хэрвээ орой нь хөлийн ул өглөөнийхөөс 1 см-аар том байвал түгшүүр зарлах цаг болсныг илтгэнэ.
Статистик тооноос харахад ихэвчлэн эмэгтэйчүүдийн хөл хавагнадаг байна.
Судас бүдүүрэх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
Өдөр болгон идэвхтэй хөдөлж бай. Цусан хангамж зөв явагдана гэдэг нь эрүүл судастай байхын үндэс, үүнд биеийн идэвхтэй хөдөлгөөн шууд нөлөөлнө.
4-өөс илүү цаг агаарт нисэх нь цус өтгөрөхөд нөлөөлдөг. Нислэгийн үеэр ус ууж бай, гутлаа тайл, бариу хувцас бүү өмсөөрэй. Энэ бүх хүчин зүйлс цус өтгөрч судсаар хэвийн гүйхэд саад учруулна.
Даралттай дотуур хувцас өмс. Даралттай оймс – судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой арга. Зөв хэрэглэсэн тохиолдолд “одод” гарах, хавагнахаас хамгаална. Амьдралын эрүүл хэв маягтай бол.
Илүүдэл жин, тамхи, өөх тостой хоол хүнс – сайхан хөлтэй байхын дайсан.
Өдөрт 1,5 л-ээс багагүй шингэн ууна. Шингэний дутагдалд ороход цус өтгөрч судсаар хүндрэлтэй явж эхэлдэг.
Яаж сууж байгаагаа анхаар. Хөлөө ачиж суух нь цусан хангамжийг алдагдуулна.
Судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлж биеийн тамираар хичээллэнэ – явган алхах (ажлынхаа байранд шатаар алхаж ч болно), сунгалт, гүйлт, йог.
Хөлний судас бүдүүрэх 6 шалтгаан
Нас
Энэ өвчин ихэнхидээ 50 аас дээш насанд илүүтэй тохиолддог.
Учир нь нас ахихын хирээр эд, эрхтнүүдийн үйл ажиллагаа ч сулардаг бөгөөд вений судсанд ч ийм өөрчлөлт ордог.
Судсаны үйл ажиллагаа өөрчлөгдөхөд өмнө дурдсан хавхлагын үйл ажиллагаа алдагдсанаас судас өргөсөж эхэлдэг байна.
Харин энэ өвчин эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Судалгаагаар 3 эиэгтэйн 1 нь, 10 эрэгтэйн 1 нь энэ өвчинд өртдөг байна.
Жирэмслэлт
Жирэмсэн үед умайн томрохын хирээр венийн судсыг дарж, ачаалал учруулдаг. Түүнчлэн жирэмсэн үед ялгардаг гормоны нөлөөгөөр венийн судас өргөсөнө.
Эрүүл хүнд төрсний дараа буюу судсанд учруулж байсан даралт алга болмогц өргөссөн судсууд агшиж хэвийн байдалд орох ёстой.
Вений судасны гэмтэл, эсвэл таргалах зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас судас өргөсссөн хэвээр үлдэж болно.
Тийм учраас өөрт байгаа эрсдэлтэй хүчин зүйлийг арилгах нь энэ өвчнөөр өвдөхөөс сэргийлэх ач холбогдолтой.
Ажлын нөхцөл
Хүн зогсоо байхад татах хүчний нөлөөгөөр цусны урсгал доош чиглэсэн байдаг. Түүнчлэн дээр дурдсан венийн судсан доторх хавхлагын тасралтгүй буюу амралтгүйгээр ажиллах хугацаа дунджаар 3-4 цаг байдаг. Гэтэл тогооч, үсчин, худалдагч, замын цагдаа, мэс заслын эмч зэрэг ажилтай хүмүүс олон цагаар тасралтгүй зогссоноос хөлийн венийн судсанд ирэх ачаалал нэмэгдсэнээс судас өргөсөх өвчнөөр өвдөх нь элбэг.
Энэ өвчин удаан хугацаагаар суугаа ажил хийдэг хүмүүст бас тохиолдоно.
Учир нь удаан хугацаагаар суух нь венийн судсанд даралт өгч цусны урсгалыг хаадаг.
Таргалалт
Таргалалтын үзүүлэх нөлөө нь жирэмслэх үеийнхтэй адил боловч таргалалт нь өөрөө өвчин үүсгэх эрсдэлтэй хүчин зүйл болдог.
Тийм учраас венийн судасны өргөслөөс сэргийлэх нэг арга нь таргалахгүй байх юм.
Цэвэршилт
Цэвэршилтийн дараа гардаг гормоны өөрчлөлтийн нөлөөгөөр судасны хананы үйл ажиллагаа өөрчлөгдөж эхэлнэ.
Эрүүл эмэгтэйд цэвэршилт нь дунджаар 50 наснаас эхэлдэг бөгөөд тарган, идэвхитэй хөдөлгөөн хийдэгггүй, амьдралын буруу хэвшилтэй эмэгтэйн цэвэрших хугацаа 2-3 жилээр наашилдаг.
Цэвэршиж эхлэх нь ч судас өргөсөх шалтгааны нэг болдгийг анхаар.
Удамшил
Ээж аав болон дээд үеийнхэнд тань энэ өвчнөөр өвдөж байсан хүн байгаа бол та ч бас өвдөх эрсдэлтэй хэмээн үздэг.
Т.МАРАЛ
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан