Монгол Улсын 2026 оны эхний дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцууллаа.
Дурдсан хугацааны урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 10.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 8.9 их наяд төгрөг болсон байна. Харин нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 10.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарав.
2026 оны эхний дөрвөн сард татварын нийт орлогын
- 29.9 хувийг орлогын албан татвар,
- 23.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар,
- 23.4 хувийг нийгмийн даатгалын орлого,
- 7.3 хувийг гадаад үйл ажиллагааны орлого,
- 3.3 хувийг онцгой албан татварын орлого,
- 12.7 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлж байна.
Орлогын албан татварын 60.8 хувийг ААНОАТ, 39.2 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байгаа юм.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний дөрвөн сард 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 хувь буюу 1.8 их наяд төгрөгөөр өссөн.
Ийнхүү зарлага өсөхөд урсгал шилжүүлэг өмнөх оны мөн үеэс 8.3 хувь буюу 328.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 2.2 дахин буюу 877.7 тэрбум төгрөгөөр, бараа үйлчилгээний зардал 15.9 хувь буюу 493.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ноос мэдээллээ.
















































