Дэлхийд насанд хүрсэн 9 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байна

Дэлхийд насанд хүрсэн 9 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байна

 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил уг өдрийг “Чихрийн шижинг эрт илрүүлье!” уриан дор тэмдэглэж, өвчнийг эрт оношлох, өвчлөх эрсдэлийг бууруулахад анхаарч байна.

Дэлхий даяар насанд хүрсэн есөн хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байгаа бол 635 сая хүн хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх өндөр эрсдэлтэй байгааг мэдээлжээ.

Мөн хоёрдугаар хэв шинжийн чихрийн шижинтэй гэж оношлогдсон хүмүүсийн 50 хүртэлх хувьд нь хүндрэл үүссэн байдаг байна.

Иймд чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь чухал болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан