Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 1.1 их наяд төгрөг болж өсжээ



Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний есөн сард 1.1 их наяд төгрөг болжээ. Өмнөх оны мөн үеэс 139 (13%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 1.2 их наяд төгрөг болж, 127 (9%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

ХҮСНЭГТ 1. ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА, төрлөөр, жил бүрийн эхний 9 сарын байдлаар
Орлого нэмэгдэхэд төр даатгалыг хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл 151 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 28 (23%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.7 сая хүн даатгуулсан нь өмнөх оны мөн үеэс 109 мянга (3.1%)-аар нэмэгджээ.
Энэ өсөлтөд шимтгэлийг нь ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд 38.3 мянга (3.8%)-аар, шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд өмнөх оноос 73.5 мянга (3.3%)-аар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан