Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас 85 эмийг хасчээ

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас 85 эмийг хасчээ

 

Зайлшгүй шаардлагатай эмийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар хоёр жил тутамд шинэчилдэг байна. Энэ удаагийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг 2026 оны тавдугаар сард шинэчлэн баталжээ. Жагсаалтыг шинэчлэхдээ иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай, эмчилгээний үр нөлөө нь нотолгоонд суурилан батлагдсан эмийг сонгох зарчмыг баримталдаг аж. Тухайлбал, олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгагдсан эмүүдийг хамруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31.3-т заасан 9 зарчим болон ДЭМБ-ын “Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт” зэрэг эх сурвалжид үндэслэсэн 17 шалгуураар үнэлж, боловсруулдаг байна.

Энэ жил насанд хүрэгчдийн эмийн жагсаалтад 44 нэрийн эм нэмж, 85 нэрийн эм хасаж нийт 546 нэрийн эмийг тусгажээ.

Харин хүүхдийн жагсаалтад 22 нэрийн эм нэмж, 30 нэрийн эм хасаж, нийт 238 нэрийн эмийг тусгасан байна. Жагсаалтыг шинэчлэх үйл явцад эрүүл мэндийн байгууллагууд болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн мэргэжлийн ажлын хэсэг ажиллаж, Эмийн зөвлөлөөр удаа дараа хэлэлцүүлэн, хуульд заасан зарчим, шалгуур болон нотолгоонд үндэслэн баталсан байна. Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт нь эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмийн сонголт, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой ажээ.

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалттай энд дарж танилцана уу!
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан