Эр бэлгийн сулралыг эмчлэхийн тулд матрын зүрхнээс эхлээд ямааны төмсөг хүртэл хэрэглэж байжээ

Эр бэлгийн сулралыг эмчлэхийн тулд матрын зүрхнээс эхлээд ямааны төмсөг хүртэл хэрэглэж байжээ

 

Өнөөдөр эр бэлгийн сулралыг эмчлэх шинжлэх ухаанд суурилсан олон арга байдаг. Харин эрт үед хүмүүс энэ асуудлыг мухар сүсэг, туршилтын аргаар эмчлэхийг оролдож байсан нь өнөөдрийн нүдээр харахад итгэмээргүй санагдана.

Түүхэн сурвалжуудад тэмдэглэснээр эртний Египетчүүд матрын зүрхээр хийсэн тос хэрэглэдэг байсан бол Энэтхэгт сононы хатгуурыг нунтаглан түрхлэг болгон ашигладаг байжээ. Мөн зарим оронд барын бэлэг эрхтэн, хирсний эвэр зэргийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байсан гэх баримт бий.

XIX зуунд цахилгааныг бараг бүх өвчний эмчилгээ гэж үзэж, эрчүүдэд цахилгаан импульсээр “эмчилгээ” хийх болсон байна. Түүнчлэн стрихнин хэмээх хүчтэй хор болон цацраг идэвхт радийг хүртэл эр бэлгийн сулралын эсрэг бүтээгдэхүүнд ашиглаж байжээ.

Харин хамгийн хачирхалтай тохиолдлын нэг нь 1918 онд АНУ-д ямааны төмсөг хүний биед шилжүүлэн суулгавал өвчин эдгэнэ гэж сурталчилсан явдал байв. Хожим уг аргыг шинжлэх ухааны үндэслэлгүй болох нь тогтоогдсон юм.

Дундад зууны Европт бүр эр бэлгийн сулралыг “шуламын хараал” гэж үзэн эмэгтэйчүүдийг буруутгаж, хавчин гадуурхах, цаашлаад амь насыг нь хохироох явдал хүртэл гарч байжээ.

Эдгээр жишээ нь анагаах ухаан хөгжөөгүй үед хүмүүс өвчин эмгэгийг тайлбарлах, эмчлэхийн тулд ямар эрсдэлтэй, үндэслэлгүй аргууд хэрэглэж байсныг харуулж байна.

 

П.Самдан

www.BOLOD.mn

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан