Хүүхдийн бэлэгт сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг сонгохоос татгалзъя


Эцэг, эхчүүдэд хүүхдийн бэлэг бэлтгэхдээ хэрхэн эрүүл мэндэд аюулгүй, хүүхдэд тохиромжтой бэлэг бэлтгэх зөвлөмжийг ХХААХҮЯ гаргажээ. Тухайлбал, бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар, гарал үүсэл тодорхой, хадгалах болон хэрэглэж дуусах хугацаа хэтрээгүй, сав, баглаа боодол нь бүрэн бүтэн, шошгын мэдээлэл шаардлага хангасан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгон авахыг зөвлөж байна.
Манай улсад худалдаалж буй хүүхдийн баярын 1 уут бэлэгт 1 ширхэг шүүс, 1 ширхэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, чихрэн бүтээгдэхүүн, 1 ширхэг шоколад зэрэг ойролцоогоор 6 ширхэг хүнсний бүтээгдэхүүн ордог бөгөөд эдгээр хүнсний бүтээгдэхүүнд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг.
ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахрын хэрэглээ 25 грамм байдаг бөгөөд дээрх 1 уут бэлгийн сахрын хэмжээ үүнээс даруй 16 дахин их байна.
Сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдийн шүдийг өвчлүүлэх ба хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршил бууруулдаг. 
Иймээс эцэг эхчүүд та бүхэн сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж хүүхдүүддээ эрүүл, тэжээллэг, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн худалдан авахыг ЗӨВЛӨЖ байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан