Өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгдэхтэй холбоотой иргэд дотор орчны агаараа цэвэршүүлэхээр агаар шүүгчийг ашигладаг. Тэгвэл үүнээс гадна жилийн дөрвөн улиралд таны гэрийн агаарыг цэвэршүүлэхэд туслах тасалгааны цэцгүүдийн мэдээллийг хүргэж байна.
Ногоодой
Ногоодой цэцэг нь хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгаж чаддаг. Ногоодой цэцгийн навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн монооксидыг маш сайн шүүж, ариутгадаг байна. Улмаар ногоодой цэцэгтэй орчинд хүмүүс толгой өвдөх, тархи манарах зэрэг таагүй байдлаас сэргийлж чаддаг.
Өрөөний агаарыг цэвэршүүлэхэд тустай зургаан ургамал
Авиргана
Авиргана цэцэг хүний анхаарал төвлөрч, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэхэд тустай. Иймд тус цэцгийг ажлын ширээний орчимд байршуулбал тохиромжтой. Авиргана нь компьютер, принтер, цааснаас ялгарах өнгөгүй хорт бодисыг өөртөө шингээж саармагжуулдаг. Түүнчлэн мөнхийн ногоон өнгөтэй, мөлхөж, авирч ургадаг энэхүү цэцэг нь агаар дахь формальдегид буюу ахуйн газ, болон бусад барилгын материалаас ялгардаг хорт бодисыг өөртөө шингээдэг.
Өрөөний агаарыг цэвэршүүлэхэд тустай зургаан ургамал
Драцена буюу луу мод
Энэхүү цэцэг нь агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг гэдгээрээ эхний гуравт багтдаг. Өндөр ургадаг, урт гоёмсог навчтай тул луу мод цэцэг нь гэрийн интерьер дизайнд гэгээлэг, байгалийн уур амьсгал оруулж өгдөг онцлогтой. Энэхүү цэцгийг зочны өрөө болон бусад зай талбай ихтэй газруудад байршуулахад илүү тохиромжтой. Гол нь энэхүү ургамал нь гэрэлд маш дуртай бөгөөд нар тусдаг хэсэгт байрлуулах нь зүйтэй.
Өрөөний агаарыг цэвэршүүлэхэд тустай зургаан ургамал
Нөмөргөнө буюу Peace Lily
Нөмөргөнө цэцэг агаар дахь нянг 60 хувь хүртэл бууруулах онцгой чанартай. Мөн тус цэцэг нь агаарт ууршсан ацетон болон спирт агуулсан бодисыг шингээж авдаг учраас гоо сайхны бүтээгдэхүүн их байдаг толь болон угаалгын өрөө зэрэг газарт байршуулахад тохиромжтой. Түүнчлэн угаалгын өрөөнд нөмөргөнө цэцэг тавьснаар хөгц, мөөгөнцөр үржихээс сэргийлж болдог. Энэхүү цэцгийг гэртээ тарьж ургуулснаар найтаалгах, толгой эргэх зэрэг таагүй зүйлсээс ангижирч, эрүүл сайхан арьстай болоход тусалдаг.
Өрөөний агаарыг цэвэршүүлэхэд тустай зургаан ургамал
Мөнхрөө
Хамгийн шилдэг агаар цэвэршүүлэх чадвартай цэцэг гэх тодотголыг ногоодой цэцгээс гадна мөнхрөө цэцэг багтдаг. Агаар дахь элдэв химийн хорт бодисыг шүүж цэвэрлэхээс гадна мөнхрөө өдөр, шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг аж. Нарны шууд тусгалаас хол газар байрлуулах хэрэгтэй тул хүмүүс түүнийг чимэглэлийн зорилгоор цонхгүй орчинд олноор нь эгнүүлэн тарьж интерьер дизайны өвөрмөц шийдэл гаргадаг.
Өрөөний агаарыг цэвэршүүлэхэд тустай зургаан ургамал
Зуун наст
Зуун наст цэцгийн ач тус маш их билээ. Гоо сайханд, дотор эрхтэнд эерэг нөлөөтэй энэхүү цэцгийг гэртээ олноор нь таривал ямар ч өндөр технологийн агаар шүүгчээс илүү үр дүнтэй. Цахилгаанаар ажилладаг агаар шүүгч нар эдийн засгийн нэмэлт зардал шаарддаг бол зуун настыг тарихад гэрэл, ус хоёроос өөр нэмэлт зүйл шаардахгүй билээ.