Олон орны удирдагч эсэргүүцэл илэрхийлжээ

Сүүлийн өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн үеэр АНУ дээрэнгүй үзэл хэрэгжүүлэн, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, улс орнуудад дур зоригоор ганц талт хориг арга хэмжээ авч байгааг олон орны удирдагч зэмлэн буруушаагаад, Америкийн эдгээр үйлдэл нь холбогдох орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд маш хүнд хохирол учруулж байгааг онцолжээ.

Боливийн ерөнхийлөгч Луис Арсе хэлэхдээ, гаднын аливаа хэлбэрийн хөндлөнгийн оролцоо, мөн ардчилал, тогтвортой байдлыг алдагдуулах бүх оролдлогыг бид эрс эсэргүүцнэ. Хэдэн сарын өмнө АНУ-ын нэгэн цэргийн албан хаагчийн хэлснээр АНУ Болив, Аргентин, Чилийн уулзвар дахь "литийн гурвалжин бүс" -эд анхаарал хандуулж байна. Тэд бидний литийн уурхайг эзэмшихийг зэхэж байна гэжээ.

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси: 2015 онд бид Ираны цөмийн хэлэлцээрт гарын үсэг зуран, амлалтаа бүрэн биелүүлсэн ч АНУ энэхүү хэлэлцээрийг бусниулсан юм. Тэгээд тус орон Ираны эсрэг урьд өмнө нь байгаагүй дарамт шахалт, хориг арга хэмжээ авсан нь Ираны ард иргэдийг маш хүнд байдалд оруулсан юм. Америкийн хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг “үй олноор хөнөөх зэвсэг” гэж хэлэхэд илүүдэхгүй гэжээ.

Зимбабвегийн Ерөнхийлөгч Эммерсон Мнамгагва: Орчин үеийн хөгжлийг дэмжих, ардчилал, хууль дээдлэх ёсыг ахиулах гэсэн бидний хүчин чармайлт АНУ түрүүтэй барууны орнуудын хориг арга хэмжээнээс болж саад бэрхшээлд тулгараад байна. Зимбабвегийн тогтвортой хөгжилд саад болж байгаа хууль бус тэдгээр хориг арга хэмжээнүүдээ барууны орнууд ямар ч нөхцөлгүйгээр даруй цуцлах ёстой гэжээ.

 

chinacom

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан