Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд спортын тоглолт, тоглоомын үеийн мөргөлдөөн, уналт, зодоон маргаан зэрэг шалтгааны улмаас хамрын гэмтэл, бэртэл авах тохиолдол нэмэгдэж байна.
Хамрын гэмтэл нь
- Хамар хугарах
- Цус алдах
- Амьсгалахад хүндрэл үүсэх
- Хэлбэр өөрчлөгдөх
- Удаан хугацааны хүндрэлд хүргэх эрсдэлтэй.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид болон хүүхэд, өсвөр үеийнхэн
- Спортын үед хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх
- Аюултай тоглоом, хүч хэрэглэсэн үйлдлээс сэргийлэх
- Гэмтэл авсан тохиолдолд яаралтай эмчид хандах
- Хүүхдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зөв дадал хэвшүүлэхийг зөвлөж байна.

















































