“Түргэвчилсэн тест ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг“

Шадар сайд С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд ажиллажээ. Энэ үеэр коронавирусийг илрүүлэх түргэвчилсэн тестээр иргэн шинжилгээ өгч эерэг гарсан үед зайлшгүй тохиолдолд дахин PCR шинжилгээ хийх талаар хэлэлцсэн байна.
Тодруулбал, түргэвчилсэн тест нь ханиад томууны үед КОВИД-19 халдварын нэг адил эерэг хариу үзүүлдэг аж.
Түүнчлэн КОВИД-19-ийн хүндэвтэр, хүнд өвчтөнд сахиур оруулах, иргэдэд өрхийн эмнэлгээр түгээж буй эм тарианы олголт, чанар хүртээмжид тасралтгүй хяналт тавих талаар холбогдох албаныхантай ярилцсан байна. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлын тухай болон салбарын гажуудлыг засах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.
Эх сурвалж: Шадар сайдын алба
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан