АНУ-ын дэмжлэгтэйгээр авсан Файзер вакцин өнөөдөр орой Монголд ирнэ

Өнөөдөр /2021.02.22/ өглөө БНЭУ-ын тусламжийн 150 мянган тун Астра Зенека вакцин манай улсад буусан. Эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины хамгийн анхны тунг тариулж нийт ард иргэдээ уриалахаа мэдэгдсэн. Харин өнөөдөр орой АНУ-аас дэмжлэг үзүүлэхийг хүссэн Файзер вакцин манай улсад ирэх тухай мэдээллийг ЗГ-ийн Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэв. 
Вакцинжуулалтад хамрагдах дараа дараагийн ээлжийн иргэдийг цаг алдалгүй вакцинжуулах бөгөөд эмнэлгийн ажилчдын дараа суурь өвчтэй өндөр настай иргэдийг хамруулах аж. 

OTOCH.MNскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан