Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахал гарснаас хойш улс орнууд жилийн ойн дээрээ вакцинтай золгож байна. Дэлхий дахинд "Ковид-19"-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute of India компанид үйлдвэрлэсэн AstraZeneca, Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компаниудын хамтран бүтээсэн вакцинд тус тус зөвшөөрөл олгосон. Эдгээр вакциныг Монгол улс Ковакс хөтөлбрийн хүрээнд хүрээнд авах бөгөөд хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг гуравдугаар сараас дархлаажуулахаар төлөвлөсөн.
Хамгийн сүүлийн мэдээллээр дэлхийн 78 улсад 176 сая/тун вакцин хийсэн байна. Дэлхий дахинаа өдөрт зургаан сая хүн вакцин хийлгэж байгаа бөгөөд вакцин хийж эхэлснээр "ковид-19"-ийн халдвар 17-22 хувиар буурчээ.