Ил, задгай хаясан амны хаалтаас халдвар тархах эрсдэл өндөр

Иргэд амны хаалтаа хаана яваа газраа ил задгай хаясан байдлыг нийслэлийн гудамж талбай, автомашины зогсоол зэргээс харж болохоор байгаа. Ийм байдлаар хаяасан амны хаалтаас корона вирусний халдвар тархах, авах магадлал өндөр байгааг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр сэрэмжлүүллээ. 
Энэ талаар ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл хэлэхдээ, "Бохир амны хаалт нь халдвар тархаах их уурхай болох боломжтой. Тийм учир бохирдсон амны хаалтаа энэ тэнд ил, задгай хаях нь агаар дуслын болон ахуйн хавьтлын замаар халдвар авах магадлал өндөр.  

Хавар урин дулааны улиралд ил, задгай хаясан бохир амны хаалт салхинд хийсэж, таны ам, хамар, үс, толгойд хүрэх юм бол халдвар тархана гэсэн боломжит бүх хувилбарыг та бүхэнд хэлж сануулж сэрэмжлүүлж байна. Өнөөдөр мэдээлж буй ТҮК-ийн цэвэрлэгээний ажилтнуудын хувьд амны хаалтаас халдвар авсан эсэхийг бид тогтоогоогүй, нотлогдоогүй байна" гэв. 
 
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа энэ талаар хэлэхдээ, хог хаягдалтай ажиллаж буй цэвэрлэгээ, үйлчилгээний ажилтнууд халдвар авах эрсдэл өндөртэй байдаг учир халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахин ажиллах шаардлагатай. Энд ялангуяа зам, талбай цэвэрлэж буй болон хог хаягдал боловсруулахаас эхлээд ачиж тээвэрлэж байгаа жолооч, ажилтнууд хамгаалалтын бээлий, хувцас комбизонтой ажиллах ёстой гэв. 
 
 
Б.БолдЭх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан