ОХУ: 40 эмч коронавирусын улмаас нас баржээ



Шинэ төрлийн коронавирусын улмаас ОХУ-д 40 эмч  амь насаа алдсан алдсан байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хэлэхдээ энэ бол даатгалын нөхөн олговроор баталгаажсан тоо гэдгийг онцолсон байна.
Коронавирусын халдварын аюултай буюу улаан бүсэд эмч эмнэлгийн ажилтнууд  өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс тусгай нэмэлт нөхөн олговор олгодог гэж Эрүүл мэндийн сайд хэлжээ.
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин халдварын голомт улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудыг тулааны талбарт байлдаж байгаатай адил хэмээн үзэж, тэдэнд илүү их цалин урамшуулал олгох хэрэгтэй ёстой гэж хэлж байсан билээ.
Эх сурвалж: www.polit.mnскачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан