Сэтгэл гутралыг эмчлэх бодис мөөгөнд олджээ

Шидэт мөөг хэмээн нэрлэгдэх уг мөөг нь сэтгэлийн хямралыг эмчлэхэд шаардагдах эхний сорилтыг давснаар хууль ёсны эмчилгээний мөөг болох эхний алхмаа хийлээ.
Лондон дахь Кинг Коллежийн судлаачдын хийсэн судалгаагаар уг мөөгний идэвхит бодис болох псилоцибин нь судалгаанд оролцогч эрүүл, сайн дурынханд өгөхөд аюулгүй байсан байна.
Compass Pathways гэх эрүүл мэндийн компани нь сэтгэл гутралын эсрэг псилоцибин гэх уг бодисыг зах зээлд гаргахаар ажиллаж байна. Компани энэхүү туршилтыг ивээн тэтгэсэн бөгөөд зохион байгуулагчдын үзэж байгаагаар өнөөг хүртэл хамгийн том хяналттай сайн судалгаа болсон ба "Уг бодис нь мэдрэхүйн өөрчлөлт, сэтгэлийн эерэг өөрчлөлт үзүүлсэн" хэмээн тус байгууллага мэдэгджээ.
Псилоцибин нь сэтгэлийн хямралыг эмчлэхээс гадна өөр төрлийн өвчний эмчилгээний арга болгож болох талаар судлаачдын анхаарлыг ихээхэн татаж байна хэмээн эх сурвалж мэдээллээ.
С.Баяр
Эх сурвалж: Bloomberg
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан