Хүүхдүүд хоолноосоо өөрт хэрэгтэй эрдэс, амин дэм, витаминуудаа нөхөж авдаг байна. Зөв, зохистой хооллох, ялангуяа өдөр бүр олон нэр төрлийн хоол хүнс хэрэглэх. Хүүхэд өдөрт 4, насанд хүрсэн хүн 5 төрлийн хүнсийг тогтмол хэрэглэхийг хоол зүйчид зөвлөдөг. Эдгээрт мах, махан бүтээгдэхүүн, үр тариа, сүү, цагаан идээ, жимс, ногоо, ялангуяа аминдэм, эрдсээр баялаг ногоон навчит ногоо, шар, улаан өнгийн ногоо жимс тогтмол хэрэглэвэл зохино. Мөн бүх төрлийн самар, үр нь хүн бүрийн өдөр бүр хэрэглэвэл зохих хүнсний нэг юм.
Эх сурвалж http://www.info.mn