"Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн шийдвэрээр “Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна.
Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайдын баталсан удирдамжийн дагуу сургуулийн орчинд зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийх нэг сарын нөлөөллийн аян үргэлжилж буй.
Аянд аймаг, нийслэлийн ЕБС-ийн сурагчид, багш, тогооч, хоол зүйчид, эцэг эхийн төлөөлөл болон сургууль, цэцэрлэгийн ойролцоо хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хамруулж байна. Түүнчлэн аяны хүрээнд ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнс бэлтгэн нийлүүлэгч байгууллага, ААН-үүд, сургууль цэцэрлэгийн ойролцоох хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хяналт шалгалт хийнэ" ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга бөгөөд Салбарын улсын ерөнхий байцаагч Б.Батшагай мэдээлэв.
Шалгалтын хүрээнд хаяг шошгын зөрчил илэрсэн. Жишээлбэл, тахианы сарвуунд англи, монгол, орос хэлээр орц, найрлагыг бичсэн боловч аль нь ч байхгүй. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Ямар орчин нөхцөлд савласан нь тодорхойгүй, нэг удаагийн гялгар уутанд хийсэн бүтээгдэхүүн зарж байна. Уг бүтээгдэхүүнүүдэд шинжилгээ хийгээгүй, лабораториор баталгаажаагүй ажээ. Хаяг шошго, шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн зарж борлуулсан бол торгуулийн арга хэмжээ авна.
Тахианы маханд микробиологийн шинжилгээ, чихэрлэг бүтээгдэхүүнд хүнсний будагч бодисын шинжилгээ хийж байна" хэмээн Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан шинжээч Л.Баясгалан мэдээллээ.
Эх сурвалж: ХХААХҮЯ













































