Нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлэг үзлэг үргэлжилж буй бөгөөд одоогоор 40,530 хүүхэд хамрагдаад байна.
Эрт илрүүлэг үзлэгийн мэдээнээс танилцуулбал нүдний үзлэг 20,817 хүүхэд хамрагдсанаас
- холын хараа тэнцээгүй 3,181
- ойрын хараа тэнцээгүй 1,312
- стерео хараа тэнцээгүй 1,982
- нарийн эмчид үзүүлэх шаардлагатай 4,279 хүүхэд байв.
28,520 хүүхэд шүдээ үзүүлэхэд
- Цооролттой 22,448
- Шүдний гажигтай 5,523
- Шүдээ бүрэн угаадаггүй 24,283 хүүхэд байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ шүдийг сайтар угааж өгч, яаж зөв угаахыг зааж өгөх шаардлагатай байгаа юм.
Зүрхний цахилгаан бичлэгт 28,109 хүүхэд хамрагдахад 2,389-д нь өөрчлөлт илэрчээ.