Зөвлөмж: Хүүхдийн насанд тохирсон гэрийн ажлууд

Зөвлөмж: Хүүхдийн насанд тохирсон гэрийн ажлууд

 

Гэрийн ажил хийх нь хүүхдэд ч, гэр бүлд ч сайн нөлөөтэйгөөс гадна хүүхдийг илүү хариуцлагатай нэгэн болгон хүмүүжүүлдэг. Гэрийн ажил хийлгэж сургахын тулд хамгийн түрүүнд хүүхдийн насанд тохирсон ажил хийлгүүлэх явдал юм.

2-3 НАС:

  • Ном болон тоглоомоо хураахад эцэг эхдээ туслах
  • Тоглоом болон эд зүйлсийг тавиур болон ширээнд тавих

4-5 НАС:

  • Хоол хийхэд туслах
  • Хувцас эвхэх
  • Тоглоомоо хураах
  • Дэлгүүрээс худалдан авалт хийхэд туслах

6-11 НАС:

  • Цэцэг услах
  • Тэжээвэр амьтнаа хооллох
  • Угаасан хувцас эвхэх, цэгцлэх
  • Хоол бэлдэхэд туслах
  • Хог шүүрдэх, тоос арчих
  • Ванн, угаалтуур   угаах
  • Аяга таваг угаах, хураах

12-18 НАС:

  • Гэрийн бүх ажлыг хийж болно.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан