Хүний эмийн зөвлөл хуралдаж жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр боллоо

Хүний эмийн зөвлөл хуралдаж жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр боллоо

 

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл өнгөрсөн баасан гарагт /2024.10.25/ хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцсэн билээ.

Эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулсан юм.

Хүний эмийн зөвлөл ирэх долоо хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан