ЗӨВЛӨГӨӨ: Амны хөндийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ?



Амны хөндийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргажээ. 
Өдөрт дор хаяж хоёр удаа фтор агуулсан шүдний оогоор шүдээ угаах нь амны хөндийн өвчлөлөөс сэргийлэхэд чухал нөлөөтэй аж. 
Түүнчлэн 
  • Жимс, хүнсний ногоогоор баялаг хоол хүнс хэрэглэх,
  • Сахар агуулсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах,
  • Тамхинаас татгалзах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. 
Амны хөндийн ихэнх өвчнүүд урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Харамсалтай нь шүдний үрэвсэлт өвчин жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. 35-аас доош насныханд шүд цоорох, 35-аас дээш насныханд шүдний тулгуур эдийн өвчин буюу буйлны үрэвсэл, энэ нь даамжраад яс шимэгдэх, улмаар шүд сулрах өвчлөл их тохиолдож буй талаар өмнө нь мэдээлж байв. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан