Улаанбаатарын газрын хөрснөөс E.coli, Salmonella нян илэрсэн нь гэдэсний халдварт өвчин гарах өндөр эрсдэлтэйг харуулж байна


Чингэлтэй дүүргээс санаачилсан “Асуудал шийдэл” сэдэвт хөрсний бохирдлын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж өнгөрлөө. Энэ үеэр Доктор (Ph.D.) П.Оюунбатын танилцуулсан илтгэлээс онцлох зүйлсийг хүргэж байна. 
Хүний өтгөн ялгадсанд 10 сая вирус, нэг сая бактери, 1,000 паразит, 100 паразитын өндөг агуулагдаж байдаг бол шээсний 75-90% нь азотын нэгдэл байдаг байна. Улмаар шээс хөрсөнд шингэн аммони болон нүүрстөрөгчийн давхар исэл болон задарч орчныг бохирдуулдаг аж. 

ХӨРС БОХИРДУУЛАГЧ НЯНГУУД 

Е.СOLI

Халдвар тээгч, эсвэл өвдсөн хүний өтгөн, бөөлжис, шээсээр дамжин гадаад орчинд ялгарна. Гэдэсний халдварууд нь ходоодны хурц үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл зэрэг олон хэлбэрээр явагддаг байна. 
 

PROTEUS

 
Proteus илрэх нь уг хөрс хүний ялгадас, амьтны гаралтай органик бодисоор бохирдсоныг харуулна.

SALMONELLA

Сальмонелл ходоод нарийн гэдэсний үрэвслийг үүсгэдэг. Өвчлөл хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож байна. 
 

CL.PERFRINGENS

 
Гэдэсний савханцрын халдвар үүсгэгч нян.

Нийт дээжийн 65.2 хувьд нь халдвар тээгч, эсвэл өвдсөн хүний өтгөн, бөөлжис, шээсээр дамжин гадаад орчинд ялгардаг Е.сoli нян илэрчээ

Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг тогтоох шинжилгээгээр нийт дээжийн 65.2 хувьд нь халдвар тээгч, эсвэл өвдсөн хүний өтгөн, бөөлжис, шээсээр дамжин гадаад орчинд ялгардаг Е.сoli нян илэрчээ.  
E.coli, Salmonella нянгууд бүх дээжээс илэрч байгаа нь Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний ариун цэврийн түвшин муу, ард иргэдийн дунд гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл өндөр байгааг судалгааны үр дүн харуулж байна. Дээрх нянгийн бохирдлын эх үүсвэр нь нүхэн жорлон, ил бие засах, хальсан жорлонгийн бохир, бохир ус юм. Иймээс нүхэн жорлонгоос үүсэх хөрсний бохирдлын асуудлыг нарийвчлан судлах шаардлагатай байна гэж Доктор П.Оюунбат илтгэлдээ дүгнэсэн байна. 
зураг
 
Доктор П.Оюунбат илтгэлээс
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан