Халдвартай хүн 10 хүнтэй харьцахад 9 нь өвдөх эрсдэлтэй


Ийм мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас мэдээлсэн. Энгийнээр хэлэхэд халдвар маш хурдтай тархдаг гэсэн үг. Улаанбурхан өвчин вирусээр үүсч, агаар дуслын замаар халдварладаг, халдварлалт өндөртэй. Жишээлбэл халдвартай 1 хүн 10 хүнтэй харьцсан бол энэ өвчний эсрэг дархлаагүй бол 9 хүн өвдөх эрсдэлтэй байдаг байна.
Өнгөрөгч онд 162 улс  оронд нийт 170 мянга гаруй өвчлөл бүртгэгдсэн бөгөөд үүнийг 2021 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. 2023 оны эхний 3 сарын байдлаар улаанбурхан өвчний 40 мянган тохиолдол бүртгэгдсэн бөгөөд цар тахлын дараа бусад халдварт өвчний тоо эрчимтэй нэмэгдэж байгааг энэ мэдээлэл нотолж буй юм.
Манай улсад хамгийн сүүлд 2015, 2016 онд  энэ өвчний дэгдэлт их байсан ба 0-2 насныхан  их өвчилсөн нь нийт  өвлөлийн 25 хувь нь энэ насныхан, тэр тусмаа 0-1 насныхан бараг 90 орчим хувийг нь эзэлж байсан гэх дүн мэдээ  байдаг.
Тиймээс агаар дуслын замаар халдварладаг энэ өвчний вакциныг урьдчилан хийлгэх хэрэгтэй бөгөөд 15 хүртэлх насныхныг  дархлаажуулах шаардлагатай  гэдэг нь “Товлолт дархлаажуулалт”-д  заавал хамрагдах ёстой гэсэн үг.
Ард иргэд цар тахлын үед дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй бол 0-4 насныхныг 1 сарын зайтай  2 тунгаар, 15 нас хүртэл хүүхдийг 1 удаа дархлаажуулалтад хамруулах учиртай.
Хэдийгээр дархлаажуулалтыг сайн дурынх гэдэг ч "Товлолт дархлаажуулалт"-д заавал хамрагдах хууль эрх зүйн зохицуулалт бийг санаж 5 дугаар сард багтаан дархлаажуулалтад хамруулаарай.

https://erennews.mn/article/60037
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан