Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлье


Уламжлалт анагаах ухааны Манба Дацан эмнэлгээс зөвлөж байна.
 -Хаврын улиралд зайлшгүй анхаарах ёстой зүйлүүдийн нэг бол цусны даралт. Завсрын улирал болох хаврын улиралд бадган, хийтэй уялдаад гараг сааны өвчин буюу цус харвалтад өртөх магадлал өндөр. Амьдрал дээр ч ажиглаад байхад хаврын улиралд цус харвалт их тохиолддог. Тиймээс гараг саа гүйдэг өдрүүд буюу сар бүрийн шинийн 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29 гэсэн эдгээр өдрүүдэд даралт ихэсдэг хүмүүс маш тайван байж, хийн гүйдэл буруудан дээш хөөрч, даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ер нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал бөгөөд хэрэв өвдсөн тохиолдолд бусад эд эрхтэндээ нөлөөлөөгүй дангаараа, шинэ байхад нь арга хэмжээ авч, эмчилж эдгээх нь чухал.
Даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болох хийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг нөхцөлүүд нь аливаа таагүй зүйлээс хүчтэй айж цочих, хүчтэй уурлах зэрэг нөхцөлөөр сэтгэлийг хямраах, ойр дотнын хүний үхэл хагацал зэргээр уй гасланд автах, муу хов жив, хэрүүлээр сэтгэл хямрах, их ярих, нойргүйдэх, их дуу чимээтэй газар удаан хугацаагаар байх, ширүүн чадалтай идээ ундааг хэтрүүлэн хэрэглэх, үргэлж шимгүй идээ идэх, сэрүүн чадалтай цай ихээр уух, хүйтэнд даарах, сэрүүн салхитай газар байх, өлсгөлөн байх, баас, шээсээ хүчээр шахаж гаргах, эсвэл барих, сарын тэмдэг ирэх үед даарах зэрэг хий, цусыг хямраах нөхцөлийг бүрдүүлэх нь даралт ихсэх өвчний үндсэн шалтгаан болдог.
Дээрх хийнүүдийн хямралтай үед гал, нар болон хэт халуунд халууцах, архи хэтрүүлэн хэрэглэх, биеийн хүчний хүнд ажил хийх зэрэг цусны халууныг үүсгэх нөхцөлүүдээр цусны халуун үүсэж хийтэй хавсарч хямарснаар даралт ихсэх шалтгаан болдог. Мөн хүйтэн хийн гол эрхтнүүд болох зүрх, бөөр, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин зэрэг хий голлон хямарсан өвчнүүдийн үед даралт ихсэх шинж хоёрдогчоор илэрч болно.
Даралт ихсэх өвчний үед үндсэн шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй бөгөөд бүхэл биеийн үндсэн таван хий болон гишүү таван хийн үйл ажиллагааг сайжруулж, хий цусны гүйдлийг тэнцвэржүүлэх эмчилгээ хийж, даралт ихсэх өвчнийг үндсээр нь эмчлэхийг зөвлөж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан