Аутизмыг таниулах “Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” аяныг зохион байгууллаа


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг Аутизмыг таниулах дэлхийн өдөр болгон зарласан. Энэ сарыг Аутизмыг таниулах сар хэмээн НҮБ-ын гишүүн орнууд 2008 оноос тэмдэглэж иржээ. Тус өдрийг тохиолдуулан Аутизмын хүрээний эмгэгийг нийгэмд таниулах, эерэг зөв ойлголтыг өгөх зорилгоор “Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” аяны өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Аутизмд хийсэн аялал НҮТББ санаачлан, АХЭ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Арга хэмжээг нээж ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ялангуяа оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэхээр ЖАЙКА-тай хамтран төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь аутизмтай хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэхэд чухал ач холбогдолтой” хэмээсэн юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан