Хүн, малын эмийг нэг хуулиар зохицуулахаа болино


Засгийн газар энэ хаврын чуулганаар Эмийн тухай хуулийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Хүний эм, малын эмийг нэг хуулиар зохицуулсаар ирсэн. Харин одоо хүний эмийг тусдаа бие даасан хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Татвар, Гаалийн ерөнхий газрын төлөөллийг оролцуулан олон улсын стандартад нийцүүлэн боловсруулахаар ажиллаж байгаа юм байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эм бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил сайн, муугаараа хэлүүлээд эм ханган нийлүүлэлтийг нуруун дээрээ үүрч ирсэн. Гурил, шатахууны импортод маш их хөнгөлөлт үзүүлдэг. Тэгсэн хэрнээ эм ханган нийлүүлэлтэд төрөөс үзүүлж байгаа ямар нэгэн хөнгөлөлт, дэмжлэг алга. Тиймээс Эмийн тухай хуульд энэ чиглэлийн зохицуулалт ч оруулах шаардлагатай гэж үзэж байгаа" гэлээ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан