Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн халдвар алаг цоог “улбар шар” түвшинд байгаа ч хүндрэх эрсдэл ихэссэн гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас онцолж байгаа.
Хичээл сургууль эхэлсэн учир ирэх 7 хоногт томуугийн дэгдэлт нэмэгдэхийг анхааруулж буй бөгөөд өдгөө ч цэцэрлэг, сургуульд явах хүүхдүүдийн ирц буурсан байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 30 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ч энэ хувь цаашид өсөх хандалгатай байгаа гэнэ.
Мангай улсад энэ удаад томуугийн улирал эрт эхэлсэн гэж үзэж буй бөгөөд томуугийн дархлаажуулалтыг ч мөн үеэс хийсээр нийслэлд 80, орон нутагт 90, улсын хэмжээнд 85 хувьтай байгаа аж.
Өнгөрөгч 7 хоногт амбулаторийн үзлэгт нийт 77 мянган хүн хамрагдсаны 13 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлсэн бөгөөд насны хувьд 0-8 насныхан өвдөж байгааг хувьчлахад
- 0-1 насныхан 21
- 2-4 насныхан 24
- 5-9 насныхан 13 хувь нь томуугаар өвдсөн байна.