Д.Баярболд: 10 хүүхэд тутмын найм нь цоорхой шүдтэй


2022 оны тавдугаар сарын 1-нээс Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 816,624 иргэн эрт илрүүлэгт хамрагджээ. Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс иргэдийг үзлэгт хамрагдах урилгыг өгч байгаа. Урилга дээрх тогтоосон хугацаанд иргэд эмнэлгийн байгууллагад хандах юм хэмээн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээллээ.
Түүнчлэн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг шинжилгээ насны ангиллаараа жил бүр явагдана, зогсохгүй гэв.
Эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдсан 816,624 иргэний 49%-ийг Улаанбаатарын, 51%-ийг орон нутгийн иргэд эзэлж байгаа аж. 
Дүүргүүдийн нийт иргэдийн:
  1. Баянгол 41.6%
  2. Налайх 35.2%
  3. Сүхбаатар 31.4%
  4. Чингэлтэй 22%
  5. Багахангай 18.4%
  6. Сонгинохайрхан дүүргийн нийт иргэдийн 13.6% эрт илрүүлэгт хамрагджээ.
Орон нутагт Говьсүмбэр, Сүхбаатар, Өвөрхангай, Орхон, Говь-Алтай аймгийн иргэд эмнэлэгт идэвхтэй үзүүлж байна.
Хамгийн их илэрч буй өвчин:
Эрт илрүүлэгт хамрагдсан 816,624 иргэний давхардсан тоогоор 588,000 иргэнд өвчний сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал, 
  1. Хоол боловсруулах тогтолцооны
  2. Амьсгалын тогтолцоо
  3. Зүрх, судасны тогтолцоо
  4. Дотоод шүүрэл, бодисын солилцооны
  5. Шээс, бэлгийн замын өвчлөлүүд нийт өвчлөлийн 90 орчим хувийг эзэлж байгааг хэллээ.
0-17 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 80 гаруй хувьтай буюу 10 хүүхэд тутмын 8 нь цоорхой шүдтэй байна.
18-30 насны иргэдийн дунд шээс, бэлгийн замын тогтолцооны эмгэгүүд, 31-ээс дээш насны бүх иргэнд хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байгаа статистик гарчээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан