"Элэг бүтэн амьдаръя" үндэсний хэмжээний чуулга уулзалт болж байна. Уулзалтад ХСҮТ-ийн төлөөлөл оролцож мэдээлэл өглөө.
ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Элэгний В, С вирустэй хүмүүс тодорхой зовуурь илэрсний дараа л ирдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах ёстой. Хөгжсөн улс оронд бол Д вирус гэж байхгүй. Яагаад гэвэл, тэнд В вирусийн эсрэг урьдчилан сэргийлэлтээ сайн хийдэг учраас тэр. Манай улсад В вирусийн эсрэг вакцинжуулалтыг сайн хийвэл Д вирусийн өвчлөлөөс сэргийлнэ. Манай улсад ихэвчлэн 1990 оноос өмнөх хүмүүс халдвартай байдаг. 1990 оноос хойшхи хүмүүс халдвартай гарч байгаа бол вакцинжуулалт сул байна гэсэн үг. Ийм тохиолдолд нэмэлт тун хийх шаардлагатай юм. ЭМЯ дээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Элэгний В, С, Д вирус нь цусаар, бэлгийн замаар халдварладаг. Ихэвчлэн бэлгийн замаар халдаж байна гэлээ.
https://itoim.mn/a/2023/01/23/society/eqw