Хятадын Шаньдүн мужийн Дүн-Ин хот нь далайн болон далайн эргийн чийглэг газар, гол мөрний чийглэг газар, нуур цөөрмийн чийглэг газар, намгархаг газар зэрэг 5 төрлийн 14 зүйлийн чийглэг бүс газартай. Нуга газрын хэмжээ 41.58 хувьд хүрч байна. Үүнд: Шаньдүний Хатан голын гурвалжин хойгийн төрийн зэрэглэлийн дархан цаазтай газар нь Хятадын дулаан сэрүүн бүсийн хамгийн өргөн, бүрэн бүтэн, хамгийн сүүлд байгуулсан нуга газрын экологийн систем болжээ. 2018 онд Дүн-Ин хот нь дэлхийн анхны “Олон улсын нуга газрын хот”-оор шалгарч, “хөх ногооноор сүлжилдсэн шинэ соргог сайхан, нуга газрын хот”-ын онцлогийг төлөвшүүлсэн байна.
Найруулагч: | Ш.Цогзолмаа |
Эх сурвалж: | .people.com.cn |